Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын мэдээ

    Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2023 онд нийт 810 нэхэмжлэл, хэргийг хүлээн авсан байна. Үүнээс нийт 684 иргэний хэрэг шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргээс 99 хэргийг хэрэгсэхгүй болгож,  260 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Тус шүүх нь 28 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 6 хэргийг адил шатны шүүх рүү шилжүүлж, 88 хэргийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Иргэний хуулиар-349, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-202, Гэр бүлийн тухай хуулиар-129, хөдөлмөрийн тухай хуулиар-2, Ашигт малтмалын тухай хуулиар-2 тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 789 хэргээс Давж заалдах шатны шүүхээр 25 хэрэгт давж заалдаж гомдол гаргаснаас 9 хэрэг хэвээр, 8 хэрэгт өөрчлөлт орж, 8 хэрэг хүчингүй болсон. Хяналтын шатны шүүхэд 9 хэрэгт гомдол гаргаснаас 7 хэрэг хэвээр, 1 хэрэгт өөрчлөлт орж, 1 хэрэг хүчингүй болсон байна.