Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын мэдээ

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2023 оны тайлангийн үеийн эхэнд 37 хүнд холбогдох 20 хэргийн үлдэгдэлтэй. Шинээр 289 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох 244 эрүүгийн хэргийг хүлээн авснаас 10 хүнд холбогдох 6 хэргийг прокурорт буцааж, 1 хүнд холбогдох 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 9 хүнд холбогдох 4 хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, нийт 261 хүн, 1 хуулийн этгээдэд холбогдох 225 хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд тайлант хугацааны эцэст 54 хүнд холбогдох 32 хэргийн үлдэгдэлтэй байна.

Зөрчлийн 892 хүнд холбогдох 881 хэргийг  хүлээн авснаас  881 хэргийг хянан шийдвэрлэжээ.