TEXT_SIZE

Өвөрхангай аймгийн шүүх

Шинэ шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 81,83 тоот зарлигаар нэр бүхий 46 хүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилсон билээ.

Шинээр томилогдсон шүүгчид албан үүргээ хэрэгжүүлж эхлээд удаагүй байгаа энэ үед Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шинэ шүүгчийн сургалт”-ыг зохион байгуулж байна. Сургалтанд анхан болон давж заалдах шатны 47 шүүгч оролцож байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шинээр томилогдсон шүүгчдэд үндсэн хууль дахь шүүх эрх мэдлийн суурь зарчмууд, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлог, шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, шүүхийн хэрэглээний програм зэрэг шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай түгээмэл мэдлэг олгож, салбар эрх зүй тус бүрээр үндсэн болон процессын онцлогийг тодорхойлсон суурь мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдсэн сургалт юм.

Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Ж.Эрдэнэчимэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа нар оролцлоо.Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: "Хууль тайлбарлах эрх гагцхүү шүүгчид олгогддог. Юм мэддэг хүн хууль тайлбарладаг. Юм мэддэг байхын тулд сайн унших хэрэгтэй. Цаасан дээр гаргасан шийдвэрээр чинь л хэр шүүгч байсныг чинь илтгэнэ” хэмээж шударга ёсны үйлчилгээг хүргэх ажилд нь амжилт хүслээ.

Сургалтын сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн ХЗС, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн 1,2 дугаар шүүх зэрэг шүүх эрх мэдлийн, хууль сахиулах болон хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, шүүгчид ажиллаж байна.

Сургалт 2014 оны 7дугаарсарын 16-наас эхлэн 22-ныг дуустал үргэлжлэх юм.

 

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүхийнбайгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн танхимын шүүгч О.Зандраа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар оролцлоо.

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан, Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Доржийн Ням, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Дарамын Мягмаржав нарыг,

"Алтангадас одон”-гоор:

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Цэрэндоржийн Батмөнх, Улсын дээд шүүхийн мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Данзангийн Эрдэнэбилэг нарыг,

"Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:

Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч Дамдинжавын Мөнхцэцэг, Дүүргийн Эхүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Намжилдоржийн Мөнхбаяр, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Намдагийн Нямсүрэн, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Самбуугийн Оролмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч Ядамсүрэнгийн Туул, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч Готовын Уламбаяр, Сум дундын 12 дугаар шүүхийн жолооч Батсүхийн Нацагдорж, Сум дундын 17 дугаар шүүхийн үйлчлэгч Сүхийн Нарантуяа нарыг тус тус шагналаа.

Төрийн дээд одон, медаль хүртсэн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж баяр хүргэж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэе. Шагнал бол хийсэн ажлыг үнэлж, хийх ажлыг угтдаг. Тийм учраас Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, шүүхэд итгэх олон түмний итгэлийг бэхжүүлэх үйлсэд сэтгэл, зүтгэл нэмэрлэж байгаа ажил үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе" хэмээлээ.

Шагнагдсан шүүгчдийг төлөөлөн Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан "Шүүхийн байгууллагад 27 жил ажиллалаа. Шүүгчийн хөдөлмөр бол өндөр хариуцлагатай, хүнд хөдөлмөр.Хөдөлмөрлөдөггүй шүүгч гэж байдаггүй.Энэ хөдөлмөрөө үнэлүүлэх нь хамгийн дээд үнэлгээ юм. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэж хэллээ.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
   

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 83 дугаар зарлигаар нэр бүхий 43 шүүгчийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд өнөөдөр томилсон. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчийн үнэмлэхээ гардаж авсан, шүүгчээр анх удаа томилогдож байгаа Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн шүүгч Бат-Эрдэнийн Батчимэгийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр тус шүүхэд боллоо. Тангараг өргөсөн шүүгчид хандаж Захиргааны хэргийн анхан шатны 13 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй ажлын амжилт хүслээ.

Дэлгэрэнгүй: Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

   

Шүүгчдэд үнэмлэх гардуулах ёслол болов

Шүүгчийн албан тушаалд томилогдож байгаа хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Энэ удаа зарласан 70 шүүгчийн сул орон тоонд 400 гаруй хуульч нэрээ дэвшүүлж, 375  хуульч бүртгүүлж, сонгон шалгаруулалтад  282  хуульч оролцож,  252 хуульч тэнцсэн байна. Сонгон шалгаруулалт  нарийн шалгууртай, шалгаруулах үйл ажиллагаа нь хүнээс бага хамааралтай болж өнгөрсөн бөгөөд дээрх хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулж, өнөөдөр анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх рүү дэвшсэн гурван шүүгч, анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 43 шүүгч,нийт 46 шүүгчийг нэгэн зэрэг томилж үнэмлэх гардуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Баярхүүг Иргэний хэргийн давж заалдах шатны наймдугаар шүүхийн шүүгчийн, Д.Баатархүү, С.Мөнхжаргал нарыг Захиргааны хэргийн давж заалдах шатны давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсон байна.Мөн Д.Ганболд, Б.Ундраа, Б.Ууганбаяр, С.Энхбаяр, Т.Энхтуяа нарын 43 хүнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томиллоо.

Ингэж нэгэн зэрэг олон шүүгч томилж байсан тохиолдол Монголын шүүхийн түүхэнд байгаагүй юм.

Шүүгчдэд үнэмлэх гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд хандан үг хэллээ.

Эх сурвалж: www.president.mn

   

Зургийн цомог

"Шүүхийн цаг" нэвтрүүлэг

Цаг агаар

Шүүхүүдийн веб сайт

Цахим сан

Баннер

Санал асуулга

Та шүүхийг шударга ажилдаг гэдэгт итгэдэг үү

Kostenloser Download Firefox Web-Browser
Та манай веб сайтыг хамгийн гоёор алдаагүй, хурдан найдвартай үзэхийг хүсвэл Firefox татаж хэрэглэнэ үү.
Мөн видео болон зургийн цомог харагдахгүй бол энийг татаж суулгаарай.

Хуанли

July 2014
MTWTFSS
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

Манай сайт-д

Манайд 38 зочид онлайн
116278
ӨнөөдөрӨнөөдөр146
ӨчигдөрӨчигдөр134
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт280
Энэ сардЭнэ сард3335
Нийт зочид:Нийт зочид:116278

Онлайн туслах