Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээ

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2023 оны бүтэн жилийн мэдээ   

 

Эвлэрүүлэн зуучлалд шинээр хүлээн авсан 297 маргаан, шүүхээс гэрлэлт цуцлах ажиллагааг түдгэлзүүлж ирүүлсэн 11 хэрэг, урд оны үлдэгдэл 23 хэрэг, маргаан, нийт 331 хэрэг, маргааныг хүлээн авчээ.  

Эдгээрийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 317 буюу 95.7 хувийг, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан 14 буюу 4.3 хувийг тус тус эзэлж байна.  

Нийт хүлээн авсан 331 хэрэг, маргаанаас 254 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ.  

Үүнээс 240 хэрэг, маргаан буюу 94.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж, 14 хэрэг, маргаан буюу 5.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.  

16 хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзан буцааж, 43 хэрэг, маргааны өргөдөл гарагч өргөдлөө татан авч, 18 хэрэг, маргааны үлдэгдэлтэй ажиллажээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон 240 хэрэг, маргааны 238 буюу 99.1 хувь нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, 2 буюу 0.9 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан байв.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдсэн хэргээс бусад хэрэгтэй Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгдсэн хэргийг харьцуулахад шүүхийн ачааллыг  55 орчим хувиар бууруулжээ.