Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны бүтэн жилийн мэдээний тойм
2023-02-01 11:30:01 | 126Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 онд өмнөх оны үлдэгдэл 4 хэрэг, адил шатны шүүхээс шилжиж ирсэн 2 хэрэг, шинээр хүлээн авсан 170 нэхэмжлэл нийт 176 нэхэмжлэл, хэргээс 11 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэвэл зохих 165 захиргааны хэргээс 159 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2021 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Нийт шийдвэрлэсэн 159 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, газрын маргаан 4, иргэний улсын бүртгэлийн маргаан 2, ашигт малтмалын маргаан 2, авто тээвэр, авто тээврийн улсын байцаагчтай холбоотой маргаан 3, сонгуулийн маргаан 1, татвартай холбоотой маргаан 1 төрийн албаны маргаан 2, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 1, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 143 маргааныг шийдвэрлэжээ.
Хэргийн тоо өсөх болсон гол шалтгаан нь прокуророос эрх бүхий албан тушаалтны иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай дүгнэлтүүд ихэссэнтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл нийт хянан шийдвэрлэсэн 159 захиргааны хэргийн 144 нь буюу 90 орчим хувь нь ийм төрлийн маргаан байна.
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 онд нийт шийдвэрлэсэн 159 захиргааны хэргээс 142 хэргийг хялбаршуулсан журмаар, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 16 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 157 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 2 удаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 2 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1404000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг улсын орлого болгожээ. Тайлант хугацаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шийтгэлийн хуудас албадан гүйцэтгүүлэх болон шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай 18 хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.