ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН МЭДЭЭНИЙ ТОЙМ
2023-02-01 11:37:05 | 121Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны бүтэн жилийн байдлаар урьд оны үлдэгдэл 101 хэрэг, шинээр 701 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч нийт шийдвэрлэвэл зохих 802 иргэний хэргээс 51 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 6 нэхэмжлэлийг буцааж, 9 нэхэмжлэл /хэрэг/-ийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 622 иргэний хэргийг шийдвэрлэж, 111 хэргийн үлдэгдэлтэй байна.
Нийт шийдвэрлэсэн 622 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл,
Иргэний хуулиар 241 хэрэг,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 265 хэрэг,
Гэр бүлийн тухай хуулиар нийт 113 хэрэг,
Хөдөлмөрийн тухай хуулиар 1
Татварын ерөнхий хуулиар 1
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 1 хэргийн тус тус шийдвэрлэжээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 622 хэргийн 178 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 388 хэргийг шүүх хуралдаанаар, 56 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 62713632.6 төгрөгийг улсын орлого болгожээ.