Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хуваарилах журам

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

    Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан

шийдвэрлэх шүүгч, шүүгч бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам

                                                    Нэг. Нийтлэг үндэслэл                      

    1. Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, өөр шүүхээс ирсэн даалгаврыг хүлээн авах, шүүгчид хуваарилахдаа Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид ЗХШХШтХ гэх/, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам болон Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг тус тус  баримтална.

Хоёр. Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт болон өөр шүүхээс

ирсэн даалгаврыг хуваарилах, бүртгэх

    1. Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлт, гомдол болон өөр шүүхээс ирсэн даалгаврыг хуваарилах шүүгчдийн тойргийн дарааллыг сугалаагаар тогтоох ба сугалаагаар тогтоосон тойргийн дарааллыг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталж, тойргийн дарааллыг Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд мэдээлэл, технологийн мэргэжилтэн тохируулна.  
    1. Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлт, гомдол болон өөр шүүхээс ирсэн даалгаврыг /журамд тусгайлан зааснаас бусад тохиолдолд/ системд тохируулсан шүүгчийн болон шүүх хуралдаан даргалагчийн нэрсийн дарааллын дагуу тойрог дотор санамсаргүй сонгох зарчмаар шүүгчид хуваарилна.
    1. Шүүхийн тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авсан даруйд системд оруулан хуваарилалт хийж, дардас даран хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгнө.
    1. Нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлт, гомдол болон өөр шүүхээс ирсэн даалгаврыг хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээд хүсэлт гаргавал шууд өгөх боломжтой байна. Хэрэв баримт өгсөн тохиолдолд хувийг хэрэгт хавсаргана.
    1. Хүлээн авахаас татгалзсан, бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож буцаасан, буцаасан болон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн хувьд татгалзсан, эсхүл буцаасан шалтгаан арилсны дараа нэхэмжлэгч тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргавал уг нэхэмжлэлийг журмын 2.2-т заасны дагуу хуваарилагдсан шүүгчид дахин хуваарилна.
    1. ЗХШХШтХ-ийн 54 дүгээр зүйлд зааснаар “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” захирамж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж, хэрэг үүсгэж хянан шийдвэрлүүлэхээр буцаан ирүүлсэн тохиолдолд уг нэхэмжлэлийг журмын 2.2-т заасны дагуу хуваарилагдсан шүүгчид дахин хуваарилна.
    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдсэн боловч давах, хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосоны дараа нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан тохиолдолд системээс тойрог дотроо санамсаргүй тохиолдлоор хуваарилна.
    1. Дээд шатны шүүхэд хянагдаж шийдвэр нь хүчингүй болж, дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн хэргийг Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу бүртгэж, өмнө нь шийдсэн шүүгчид хуваарилахгүй.  Бусад шүүгчид сугалаагаар тогтсон дарааллын дагуу системд гараар хуваарилна.
    1. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянаж, шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгон ердийн журмаар дахин шийдвэрлэх хэргийг Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын бүртгэж, өмнө нь шийдсэн шүүгчид хуваарилахгүй.  Бусад шүүгчид сугалаагаар тогтсон дарааллын дагуу системд гараар  хуваарилна.
    1. Адил шатны шүүхээс шилжиж ирсэн хэрэг болон харьяалал тогтоож ирүүлсэн хэргийг Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу бүртгэж, системд сугалаагаар тогтсон дарааллын дагуу /тойрог дотор санамсаргүй/ шүүгчид хуваарилна.
    1. Шүүгч өөрөө татгалзан гарсан болон шүүгчийг татгалзан гаргасан тохиолдолд тухайн татгалзалтай хэргийг Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын бүртгэж, өмнө нь шийдсэн шүүгчид хуваарилахгүй. Бусад шүүгчид сугалаагаар тогтсон дарааллын дагуу системд гараар  хуваарилна.
    1. ЗХШХШтХ-ийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар өөр өөр
      шүүгч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэргүүдийг нэгтгэх
      тохиолдолд шүүх хамгийн түрүүнд хүлээн авсан нэхэмжлэлтэй хэрэгт
      нэгтгэнэ. Энэ тохиолдолд ажлын ачаалал тэнцвэржүүлэх зорилгоор хэргийг нэгтгэн авсан шүүгчид хуваарилагдсан шинэ нэхэмжлэлийг хэргээ
      нэгтгэн өгч байгаа шүүгчид Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шилжүүлэн өгнө.
       
    1. ЗХШХШтХ-ийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар хэргийг тусгаарласан тохиолдолд тусгаарлагдсан хэрэг бүрийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэнэ.
    1. Тус шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэгт хамааралгүй гомдол, хүсэлт, өөр шүүхээс ирсэн даалгаврыг Захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлалын дагуу бүртгэж, энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан дарааллаар хуваарилна.
    1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай хүсэлтийг Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын бүртгэж, өмнө нь шийдсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчид хуваарилахгүй.  Бусад шүүгчид сугалаагаар тогтсон дарааллын дагуу системд гараар хуваарилна.
    1. Хуульд заасны дагуу Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлаар гаргасан хүсэлт, өргөдлийг системд бүртгэж, Ерөнхий шүүгчид шилжүүлнэ.
    1. Ерөнхий шүүгчид нэхэмжлэл, хэрэг, өргөдөл, хүсэлт, гомдол болон өөр шүүхээс ирсэн даалгаврыг бусад шүүгчдийн нэгэн адил журмаар хуваарилна.

Гурав. Шүүх бүрэлдэхүүн томилох, шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хуваарийн дагуу

нэхэмжлэл хүлээн авах шүүгч түр эзгүйд хэрэг, нэхэмжлэлийг хуваарилах

3.1. Тухайн нэхэмжлэл, хэрэг хуваарилагдсан шүүгч нь шүүх хуралдаан даргалагч байна.

3.2. Шүүх бүрэлдэхүүнийг системд тохируулсан сугалааны дарааллын дагуу томилно.

3.3. Шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсноор шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгчийн тоо хүрэлцэхгүй болсон үед дараагийн шүүх бүрэлдэхүүнийг 3.2 дахь хэсэгт заасан дарааллаар тогтоож, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна. 

 3.4. ЗХШХШтХ-ийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.5, 72.6-д зааснаар тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүнд томилж, албажуулна.

3.5. Адил шатны өөр шүүхээс шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилуулах санал ирүүлсэн тохиолдолд ажлын ачааллыг харгалзан Ерөнхий шүүгч томилно. 

3.6. Шүүгч ажлын 5-аас ихгүй өдөр өвчтэй буюу чөлөөтэй байгаа бол өөрийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт, өөр шүүхээс ирсэн даалгавар болон гомдлыг бусад шүүгчид шилжүүлэхгүй.

3.7. Шүүгч ажлын 5-аас дээш өдөр өвчтэй буюу чөлөөтэй байгаа бол түүний хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, өөр шүүхээс ирсэн даалгавар болон хүсэлтийг бусад шүүгч нарт шилжүүлэх эсэх асуудлыг тухайн шүүгчийн өөрийнх нь саналыг харгалзах ба хэрэв зайлшгүй шилжүүлэх шаардлагатай гэж шүүгч үзвэл бусад шүүгчид шилжүүлэх асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.8. Ээлжийн амралт авч буй шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, өөр шүүхээс ирсэн даалгавар болон хүсэлтийг бусад шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр сугалааны зарчмаар тэнцүүлэн хуваарилах ба ээлжийн амралтаа дуусгаад ажилд орох үед бусад шүүгчид шилжүүлсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа бол тухайн шүүгчид буцаан шилжүүлнэ. 

3.9. Ээлжийн амралт авсан шүүгчийн нэрийг “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ээс хасахгүй бөгөөд хуваарилалт ердийн журмаар үргэлжлэнэ. Ээлжийн амралтын хугацаанд түүнд хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг бусад шүүгч нарт хуваарилах асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Ээлжийн амралтаа дуусгаад ажилд орох үед нь шийдвэрлэгдээгүй үлдсэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор буцаан шилжүүлнэ.

3.10. Шүүгч 7-гоос дээш хоногийн хугацаагаар өвчтэй, чөлөөтэй (түр) байгаа тохиолдолд хэрэг, нэхэмжлэлийг тухайн шүүгчид хуваарилахаар бүртгэж, харин тухайн шүүгчийг ажилд ортол хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор аль нэг шүүгчид шилжүүлнэ.

3.11. Шүүгч удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй байх, сургалтад хамрагдах зэргээр хүндэтгэн үзэх шалтгаанаар эзгүй үед хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг түүнд хуваарилахгүй. /урт хугацаа гэдгийг 2 сар ба түүнээс дээш хугацааг ойлгоно./

3.12. Урт хугацаагаар эзгүй байсан шүүгч ирэх үед ажлын ачааллыг тооцон хэрэг, нэхэмжлэл хуваарилах асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Бусад

4.1. Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, өөр шүүхээс ирсэн даалгавар болон хүсэлтийг хуваарилах ажиллагаанд тус шүүхийн Ерөнхий шүүгч хяналт тавих бөгөөд энэ ажиллагаатай холбогдуулан шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг Шүүгчдийн зөвлөгөөнөөр тухай бүр хэлэлцэж шийдвэрлэнэ.

4.2. Тухайн шүүхэд шинэ шүүгч томилогдсон тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүний тойргийн дарааллыг шинэчлэн сугалаа сугалж, системд дарааллыг тохируулна. Шүүгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор тухайн шүүхэд ажиллагаанд байгаа хэрэг, нэхэмжлэлээс хуваарилна.

4.3. Шүүгч өөр шүүхэд сэлгэн ажиллах болсон, шилжсэн, чөлөөлөгдсөн тохиолдолд тэдгээрт хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, өөр шүүхээс ирсэн даалгаврыг бусад шүүгч нарт системд тогтсон дарааллын дагуу тэнцүүлэн хуваарилна.

2025 оны 03 сарын 20