-1

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны бүтэн жилийн мэдээний тойм

2023-02-01 11:22:36    |   118

Эрүүгийн шүүн таслах ажлын талаар: 

       2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тайлангийн үеийн эхний үлдэгдэл 9 хэрэг дээр шинээр 66 хэрэг хүлээн авч нийт 75 хэрэг хүлээж авснаас 71 хэргийг шийдвэрлэж, 4 хэргийн үлдэгдэлтэй.

       Тус давж заалдах шатны шүүхэд нийт 110 хүн давж заалдах гомдол гаргасан бөгөөд 24 буюу 45.2 хувийг ялтан, шүүгдэгчээс, 17 буюу 27.8 хувийг прокурорын эсэргүүцлээр, 17 буюу 27.8 хувийг өмгөөлөгчийн гомдлоор иржээ.

       Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн сум дундын шүүхийн  шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоол, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийн 22 буюу 44 хувийг хэвээр баталж, 12 буюу 24 хувьд өөрчлөлт оруулан, 16 буюу 32  хувийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Давж заалдах  шатны шүүх  хэрэг бүрийг хуулийн  хугацаанд шийдвэрлэжээ. 

Зөрчлийн хэргийн шүүн таслах ажлын талаар:

       2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 19 зөрчлийн хэрэг хүлээж авснаас 19 хэргийг шийдрлэсэн байна.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн сум дундын шүүхийн  шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэврийн 6 буюу 54.5 хувийг хэвээр баталж, 2 буюу 18.2 хувьд өөрчлөлт оруулан, 3 буюу 27.3  хувийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

       Давж заалдах  шатны шүүх  хэрэг бүрийг хуулийн  хугацаанд шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн шүүн таслах ажлын талаар:

      2022 оны 12 дугаар 23-ны өдрийн байдлаар тайлангийн эхний үеийн үлдэгдэл 1 хэрэг дээр шинээр нэмж 23 хэрэг хүлээн авч нийт 24 хэрэг хүлээж авч, шийдвэрлэсэн 24 хэрэг.

     Тус давж заалдах шатны шүүхэд 36 хүн давж заалдсан бөгөөд 16 буюу 44.4 хувийг зохигчийн, 20 буюу 55.6 хувийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн гомдлоор иржээ.

      Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн сум дундын шүүхийн  шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэрийн 14 буюу 41.17 хувийг хэвээр баталж, 11 буюу 32.35 хувьд өөрчлөлт  оруулан, 9 буюу 26.48 хувийг хүчингүй болгон шийдвэрлэсэн  байна.

                           Мэдээлэл бэлтгэсэн шүүгчийн туслах                               Г.Ган-Эрдэнэ

. . .