Төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдвол ажлаас халах үндэслэл болно
2023-02-01 11:09:13 | 129Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.05.09 121/ШШ2022/0023
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын огноо, дугаар: 2023 оны 01 дүгээр сарын 30, Дугаар №01
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Э-г Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, 7 сарын хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан байна.
Иргэн Э нь уг тушаалыг төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол ажлаас нь шууд халахаар хуульчилсан бөгөөд дээрх маргааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах” хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол:
https://shuukh.mn/single_case/9415?daterange=2022-05-01%20-%202023-01-31&id=1&court_cat=3&bb=1холбоосоор татна уу.
Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй