-1

Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

2022-10-18 11:39:35    |   37

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхээс Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын дунд эрэгтэй, эмэгтэй холимог гар бөмбөгийн тэмцээнийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус  тэмцээнд 7-н байгууллагын 9-н баг тамирчид хүч сорин өрсөлдсөнөөс 1 дүгээр байранд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн баг тамирчид, 2 дугаар байранд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 1 дүгээр багийн баг тамирчид,  3 дугаар байрыг Өвөрхангай аймгийн Шүүхийн баг тамирчид  тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдаа цааш цаашдын урлаг, спорт, ажлын өндөр амжилт хүсье.


 \"\" 

. . .