-1

“ШҮҮХЭД ИТГЭХ ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-21 11:14:02    |   36

         Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Илтгэлийн уралдааны зорилго бол шүүхийн захиргааны ажилтнуудын оюуны бүтээлч хандлагыг дэмжих, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх, илтгэх чадварыг нь нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулахад оршсон юм. Уралдаанд шүүхийн захиргааны ажилтнууд идэвхтэй оролцож Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний чанарыг сайжруулахад өөрийнхөө бодит оролцоог тодорхойлж, судалгаа, дүгнэлт хийж, шүүхийн тамгын газраас шинээр хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг дэвшүүлэн гаргаж, хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаснаараа ач холбогдолтой байлаа. Илтгэлийн уралдааны тэргүүн байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Юмжирдулам, дэд байранд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа, гутгаар байранд шүүгчийн туслах А.Ундрахбаяр нар шалгарсан байна. Илтгэлийн уралдаанаас гаргасан шинэ санал санаачилгыг тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллаа.

\"\"

\"\"

\"\"

\"\"    

. . .