-1

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

2022-09-30 15:55:35    |   37

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХ ШҮҮХҮҮДИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН

2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН МЭДЭЭ

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ

Иргэний хэргийн мэдээ:

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар /2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл/ 18 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Уг шийдвэрлэсэн 18 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2 хэргээр буюу 12.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт шийдвэрлэсэн 18 иргэний хэргээс 4 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 6 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 8 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэргийн мэдээ:

Тус шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар эрүүгийн 51 хэргийг хянан шийдвэрлэсэн ба уг шийдвэрлэсэн 51 хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 19 хэрэг буюу 59.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

3 дугаар улирлын байдлаар 51 эрүүгийн хэргийн 21 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 14 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 16 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн мэдээ:

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар зөрчлийн 11 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэжээ. 

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар давж заалдах шатны шүүхээр нийт 11 зөрчлийн хэргийг шийдвэрлэснээс 5 хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 3 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 Эрүүгийн 267 хүнд холбогдох 211 хэрэг хүлээн авсан байна.

 Зөрлийн 847 хэрэг хүлээн авч хянан шийдвэрлэжээ.

 Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой 99 санал хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.

Үүнээс 2022 оны 3-р улирлын байдлаар эрүүгийн 6 хэргийг прокурорт буцааж, 192 хэргийг хянан шийдвэрлэж 13 хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3-р улирлын байдлаар 192 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнө оны мөн үеэс /2021 оны 3-р улиралд 168 хэрэг шийдвэрлэсэн/ 14.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хянан шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл:

  • Хүнийг алах -1,
  • Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах-1,
  • Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах-7,
  • Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах-79,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-10,
  • Хүчиндэх-17,
  • Хүн худалдаалах-1,
  • Хулгайлах-32,
  • Дээрэмдэх-1,
  • Залилах-1,
  • Мал хулгайлах-10,
  • Хахуул авах-1,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг-2,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих-15,
  • Бусад төрлийн гэмт хэрэг-15,

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 476 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 101 иргэний хэрэгтэй хамт нийт 577 иргэний хэргээс 32 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 8 нэхэмжлэл /хэрэг/-ийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, нийт 448 иргэний хэргийг шийдвэрлэж, 89 хэргийн үлдэгдэлтэй байна. 

Нийт шийдвэрлэсэн 448 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 164 хэрэг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 210 хэрэг,

Гэр бүлийн тухай хуулиар нийт 72 хэрэг,

Хөдөлмөрийн тухай хуулиар 2 хэргийн тус тус шийдвэрлэжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 448 хэргийн 116 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 294 хэргийг шүүх хуралдаанаар, 38 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 13,368,973 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

Тус шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны үлдэгдэл 4 хэрэг хэрэг, шинээр үүсгэсэн 140 захиргааны хэрэг, адил шатны шүүхээс шилжиж ирсэн хэрэг 2, нийт шийдвэрлэвэл зохих 146 захиргааны хэргээс 95 захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, 51 захиргааны хэргийн үлдэгдэлтэй байна.

Тайлант хугацаанд нийт хянан шийдвэрлэсэн 94 захиргааны хэргийг маргааны төрлөөр нь ангилбал  төрийн албаны маргаан /ажлаас үндэслэлгүй халахтай холбоотой/ 3, газрын маргаан 3, ашигт малтмалтай холбоотой маргаан 1, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 2, татварын маргаан 1, төрийн хяналт шалгалттай холбоотой 85, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой /тендер/ маргаан 1 маргааныг тус тус шийдвэрлэсэн.

Дээрх хянан шийдвэрлэсэн  захиргааны хэргүүдийг хариуцагчийн төрлөөр нь авч үзвэл төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 97, Нутгийн өөрөө удирдах байгууллага болон, шийдвэр үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан бусад байгууллага 14 удаа оролцжээ.

Шийдвэрлэлтээр нь ангилж үзвэл 13 захиргааны хэргийг ердийн журмаар буюу шүүх хуралдаанаар, 81 захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ.

Үүнийг  2021 оны  3 дугаар улиралд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 

. . .