-1

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2022-06-27 11:46:55    |   30

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар 58 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  64 захиргааны хэргээс 57 хэргийг шийдвэрлэж, 7 хэргийн үлдэгдэлтэй байна.


Нийт шийдвэрлэсэн 57 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, төрийн албаны маргаан 2, газрын маргаан 3, төрийн хяналт, шалгалтын маргаан 50, татварын маргаан 1, Ашигт малтмалтай холбоотой маргаан 1 шийдвэрлэжээ.


Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 57 захиргааны хэргээс 45 хэргийг хялбаршуулсан журмаар, 11 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.


Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 59 удаа, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 15 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.


Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 491,400 төгрөгийг улсын орлого болгожээ.


 


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


2022-07-01


 

. . .