-1

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2022-06-27 11:48:07    |   33

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар 334 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт 440 иргэний хэргээс 26 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 6 нэхэмжлэл /хэрэг/-ийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, буцаасан 3, нийт 342 иргэний хэргийг шийдвэрлэж, 60 хэргийн үлдэгдэлтэй байна. 


Нийт шийдвэрлэсэн 440 иргэний хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл, Иргэний хуулиар 114 хэрэг шийдвэрлэснээс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой 8, зээлийн гэрээний маргаан 40, түрээсийн гэрээтэй холбоотой 2, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 29, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээтэй холбоотой 11, гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролтой холбоотой 6, иргэний эрх зүйн бусад маргаанаар 12 хэргийг,


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 168 хэрэг шийдвэрлэснээс нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн шагуу хариуцагчийг эрэн сурвалжлах 9, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт 98, бусад төрлийн хүсэлтээр 61 хэргийг тус тус шийдвэрлэжээ.


Гэр бүлийн тухай хуулиар нийт 60 хэрэг шийдвэрлэснээс гэрлэлт цуцлуулах тухай 35, эцэг тогтоолгох тухай 3, эх байх эрх хасах тухай 1, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 20, бусад маргаан 1 хэргийг шийдвэрлэж, 62 хүүхдэд мөн хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон байна.


Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 342 хэргийн 77 иргэний хэргийг хялбаршуулсан журмаар, 234 хэргийг шүүх хуралдаанаар, 31 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 35,388,343төгрөгийг улсын орлого болгожээ.


 


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


2022-07-01


. . .