-1

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2022 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2022-06-27 11:45:02    |   30

Иргэний хэргийн мэдээ:


Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар /2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл/ 13 иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. 


Давж заалдах шатны шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 15 хэргийг хүлээж авсан ба шийдвэрлэсэн 13 иргэний хэргээс 2 хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, 5 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 6 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.


Эрүүгийн хэргийн мэдээ:


Тус шүүх 2022 оны эхний хагас жилийн байдлаар эрүүгийн 37 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.


2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхээс шилжүүлсэн нийт 42 хэргийг хүлээн авч, 37 эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс 13 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 9 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 15 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.


 

 


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


2022-06-27


. . .