-1

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн загвар

2020-04-29 09:30:51    |   152

/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь:

 

….. оны …. сарын … өдөр                                                                                 Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ................сум, ..... дүгээр баг......ийн......тоотод суух, Б овгийн Д.Ц РД........................

Харилцах утас : ......... / гэр /, ........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Б.Батаа нь Хас банкны 09дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах “Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/

Нэхэмжлэлд:

  1. Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Татварын хэлтэсээс төлбөрийн даалгаварын хуудас аваад банканд тушаах, /70.200 төгрөг/ 70272068-утсаар код авах   

  1. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь

  1. Зээлийн болон барьцааны гэрээ
  2. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг
  3. Шүүхийн шийдэр болон шүүгчийн захирамж

8.Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нийт ... хуудас хавсаргав.

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

                                      Нэхэмжлэл гаргасан:  / Гарын үсэг / А.Б

 

 

 

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./

. . .