Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн загвар
2020-04-29 09:32:21 | 137/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/
Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь
….. оны …. сарын … өдөр Зуунмод сум
Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх
Хариуцагч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин Г.Г нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.
Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Г-г хүү Г.Д, охин Г.Г нарын эцэг мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
- Нэхэмжлэл 2 хувь
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Татварын хэлтэсээс төлбөрийн даалгаварын хуудас аваад банканд тушаах, / Нэг жилд: 11 нас хүрээгүй 1 хүүхдэд 31493, 11 наснаас дээш 50874/
- Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт
- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь
- Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь
Хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас материал хавсаргав.
/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/
Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг / А.Б
/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./