-1

Зээлийн төлбөр........төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн загвар

2020-04-29 09:28:35    |   125

/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

…..оны …. сарын … өдөр                                                                                 Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх

Хариуцагч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр........төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би Р.Г-тэй  …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан …… төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар …. оны …-р сарын ….-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Р.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож … хоногийн алданги, үндсэн зээлийн …… төгрөг, түүний хүү болох …. төгрөгийн хамт нийт …. төгрөгийг хариуцагч Р.Г-ээс гаргуулан өгнө үү.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн …. төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

 Нэхэмжлэлд:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Татварын хэлтэсээс төлбөрийн даалгаварын хуудас аваад банканд тушаах/
  3. “Зээлийн гэрээ”-ний 1 хувь
  4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь зэрэг нийт ... хуудас хавсаргав.

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

 

 

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./

. . .