-1

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн загвар

2020-04-29 09:26:14    |   136

/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь


…..оны …. сарын … өдөр                                                                                   Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …….. ажилтай Утас: хххххххх

Хариуцагч: Боржигон овогт Д.Г Сүхбаатар  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …… ажилтай, Утас: хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

            Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай. Эвлэрүүлэн зуучлалд хандсан байна.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт/Татварын хэлтэсээс төлбөрийн даалгаварын хуудас аваад банканд тушаах/
  3. Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан байна
  4. Хүүхдийн төрсний гэргчилгээ нотариат
  5. Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
  6. Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт
  7. Хүүхдийн сургуулийн тодорхойлолт
  8. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг       /А.Б…………./

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./

. . .