-1

Гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн загвар

2020-04-29 09:24:46    |   139

/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн

анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

…..оны …. сарын … өдөр                                                                             Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх

Хариуцагч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р.Г нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Р.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. Төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

 Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас
  3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас

4.“Итгэлт-Эйстимэйт” ХХКомпанийн автомашины хохирлын үнэлгээ-1 хуудас

  1. Ослын акт -1 хувь
  2. Хариуцагч Р.Г нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа 1 хуудас
  3. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

Бүгд . . . хуудас материал хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б

 

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./

. . .