ШИЙТГЭЛИЙН ХУУДСЫГ АЛБАДАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАХИРАМЖИЙГ ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ХЯНАХГҮЙЗӨРЧИЛ ҮЙЛДСЭН ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭРИЙГ САЙН ДУРААР БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2022.10.17-ны өдрийн  121/ШЗ2022/0259

Төлөв:  Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023 оны 02 дугаар сарын 15, Дугаар 1 

Тоймын төрөл: процессын тойм

  Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч А нь иргэн Б-г “Дураараа гарууд” уран сайхны киног цахим орчинд, нийтэд эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй түгээсэн буюу Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэж дугаар шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг холбогдогч иргэн Б нь тогтоосон хугацаанд төлөөгүй байна.

   Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчаас гаргасан шийдвэрээ албадан гүйцэтгүүлэхээр харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргажээ.

  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн шүүх албадан гүйцэтгэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан.

Холбогдогч иргэний хувьд эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл шийтгэлийн хуудас болон хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  Дээрх тохиолдолд холбогдогчоос гомдол гаргаагүй бөгөөд шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичив.

 

Тойм бичсэн: Өвөрхангай аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.