Захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.07 121/ШШ2022/0146

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2023 оны 2 дугаар сарын 15, Дугаар № 02

             

  Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б-гээс “Иргэн Н нь иргэний үнэмлэхний 45 насны сунгалтыг 30 хоногийн дотор хийлгээгүй хугацаа хэтэрсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0142442 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.

  Прокуророос дээрх шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандан прокурорын дүгнэлт бичиж ирүүлсэн.

Хариуцагчаас прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.