Загварын нэр: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах хүсэлт

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваалгах тухай

*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан

шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                                Арвайхээр сум

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваалгах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А овогтой Б миний бие нь 1990 онд Д овогтой Г-тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжид үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг:                              

1.Нэхэмжлэл 2 хувь
2.Багийн Засаг даргын тодорхойлолт /ам бүлийн/                                  

3.Гэрлэлтийн баталгааны хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

4.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/                                                      

5.Бага насны хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт                               

6.Хуваалгах эд хөрөнгийн  гэрчилгээнүүдийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

7.Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

8.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс