-1

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав

2022-06-09 15:19:47    |   42

Тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон Арвайхээр сумын шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 14-н иргэдийн төлөөлөгчийг танхимаар оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр нээж үг хэлж, иргэдийн төлөөлөгч нарт цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөв.

Сургалтыг тус шүүхийн тамгын газрын шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сургалтанд хамруулах 2022 оны нэгдсэн төлөвлөгөөнд заасны дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр “...Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дахь оролцоо, иргэдийн төлөөлөгчийн анхаарвал зохих зүйл, иргэдийн төлөөлөгчийн тангараг, дүгнэлт, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны онцлог”, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг “...Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны онцлог”, шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр “...шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ойлголт, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн орчин, иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, ажиллах нөхцөл”, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Мөнхзул “...Иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагаа, хөлс, ажилласан цагийн тооцоо”, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах М.Дамбийням “...иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага, хориглох зүйл, хараат бус байдал, хувийн ашиг сонирхлын зөрчил, нөлөөллийн мэдүүлэг”, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Юмжирдулам “...иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны онцлог, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогч, шүүх хуралдааны дэг”-ийн талаарх мэдээллийг тус тус олголоо.

\"\"

\"\"  

. . .