-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДЫН АЖЛЫН БАЙРАН ДАХЬ БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2022-04-14 14:16:58    |   37

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-тэй хамтран улс орон даяар таван бүсэд нэгэн зэрэг зохион байгуулсан сургалтад тус шүүхийн тамгын газрын 10 албан хаагч оролцлоо.

Архангай, Баянхонгор, Завхан, Өвөрхангай, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт 2022 оны 04 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан бөгөөд уг сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Архангай аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар оролцлоо.

Сургалт “Шүүх эрх мэдэл, шүүхийн шинэчлэл”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй”, “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, харилцаа хандлага” , “Жендер ба хүний эрх”,  “Хэргийн хөдөлгөөний удирдлага”, Шүүхийн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал” гэсэн сэдвийн хүрээнд явагдаж оролцсон нийт захиргааны албан хаагчид идэвхтэй оролцсон юм.

Энэ удаагийн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан нь  сургалтад хамрагдсан албан хаагчдын хувьд бусад шүүхийн  албан хаагчдтай танилцах, туршлага солилцох боломжоор хангасан давуу талтай байлаа. Мөн сургалтын үеэр харилцан ярилцлагыг зохион байгуулж шүүхийн тамгын газрын дарга нар болон захиргааны албан хаагчид нийт салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг ШЕЗ-ийн ажлын хэсэгт хүргэж, тухай бүрд хариулт авч, тухайлсан зарим асуудлыг судалж үзээд хариу ирүүлэхээр болж сургалт өндөрлөлөө.

\"\"

\"\"  

. . .