Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Өвөрхангай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллаа
2026-04-14 00:00:00 | 73Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, О.Жанчивнямбуу, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Мөнхзориг нар 2026 оны 04-р сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн байр, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санаа бодлыг нь сонсож, асуусан асуултад нь дэлгэрэнгүй хариулт өглөө.
Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан жолооч Н.Батлут, ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан шүүгчийн туслах Г.Мөнх-Ундрал, “Жуух бичиг”-ээр шагнагдсан шүүгчийн туслах Э.Энхболд нарт шагналыг нь гардуулав.




