-1

Ажилласан жил тогтоолгох нэхэмжлэлийн загвар

2020-04-29 09:15:01    |   134

/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

        ….. оны …. сарын … өдөр                                                                           Арвайхээр сум


Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ХХ дугаар баг, .... ХХ тоот, регситрийн дугаар: ......................, Утас: хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл:А.Б миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд:

 

 1.Нэхэмжлэл 1 хувь

 2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Татварын хэлтэсээс төлбөрийн даалгаврын хуудас аваад банканд тушаах, /70.200 төгрөг/    

 3.Улсын төв архив болон Төв аймгийн архивийн лавлагаа

 4.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 5.Цуг ажиллаж байсан 2 гэрчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байна/

 8.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 9.Нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудас

10.Бусад баримт зэрэг нийт ... хуудас хавсаргав.

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

                            Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг /А.Б

 

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ дугаарлаж өгнө үү./

Шүүхээр  1995.01.01-нээс өмнө ажиллаж байсан хугацааг  тогтоодог болохыг анхаарна уу.

. . .