Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн загвар
2020-04-29 09:09:49 | 126/ЗАГВАРЫГ БӨГЛӨХГҮЙ/
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд
нэхэмжлэл гаргах нь
…..оны….сарын…өдөр Арвайхээр сум
Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б, Өвөрхангай аймаг ХХ сум ХХ баг, 00 гудамж, /байр/, ХХ тоот, Утас хххххххх
Хариуцагч: ААА ХК, байгууллагын хаяг, Утас хххххххх
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл:А.Б би ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр ААА ХК-тай хөдөлмөрийн гэрээг XX жилийн хугацаатай хийж, менежирийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-наас эхлэн ХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.
Гэтэл ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.
Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хххххххх төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг ХХ ХК-д даалгаж өгнө үү.
НЭХЭМЖЛЭЛД:
- Нэхэмжлэл 2 хувь
- Хөдөлмөрийн гэрээ
- Ажилд орсон тушаал
- Ажлаас халагдсан тушаал
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн
- Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн зэрэг нийт ... хуудас хавсаргав.
/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /
Нэхэмжлэгч / гарын үсэг / А.Б
Жич: Нэхэмжлэгч та шүүхэд гаргасан хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь гомдолоор авч хэлэлцэх иргэний хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөдөнө.