-1

“Гарын авлага”-ын уралдаан зарлаж шалгаруулав.

2024-11-29 00:00:00    |   20

      Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газрын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагааг сурталчлах “гарын авлага”-ын уралдааныг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулав. Уралдаанд ажилтнууд идэвхтэй оролцож брошур, плакат хэлбэрээр шинэ, шинэлэг санаа гаргаж нийт 6 ажилтнаас 4 бүтээлийг ирүүлжээ.

     Үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Мөнх-Ундрал, Б.Болортуяа нарын хамтын бүтээл “Тэргүүн” байрыг, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Юмжирдуламын бүтээл “дэд” байрыг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Отгонхишиг, мэдээлэл технологийн мэргэжилтэн Р.Отгонбаатар нарын хамтын бүтээл “гутгаар” байрыг тус тус эзлэв. 

 

 

 

. . .