-1

Цагдаагийн газрын албан хаагчдад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулга хийв.

2024-11-28 00:00:00    |   27

      Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас тус шүүхийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нийт албан хаагчдад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулга хийж сургалт зохион байгуулав.

      Цагдаагийн албан хаагчид, тэр дундаа сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар нь иргэдтэй хамгийн ойр ажилладаг хуулийн байгууллагын ажилтан учраас иргэд өөрт тулгарсан эрх зүйн маргааныг хаана, хэнд, хэрхэн хандаж шийдвэрлүүлэх талаар сумын хэсгийн төлөөлөгч болон сум, багийн цагдаад хандах тохиолдол их байдаг байна. Тиймээс цагдаагийн албан хаагчдад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлан таниулах шаардлагатай гэж үзэж эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар гарын авлага тарааж, мэдээллийн самбарт нь уг ажиллагааг сурталчилсан плакатыг байршуулав.

. . .