-1

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар 2022 он /бүтэн жил/

2024-09-03 00:00:00    |   12

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар

2022 он /бүтэн жил/

            Эвлэрүүлэн зуучлалд шинээр ирсэн 374 маргаан, шүүхээс гэрлэлт цуцлах ажиллагааг түдгэлзүүлж ирүүлсэн 7 хэрэг, урд оны үлдэгдэл 3 маргаан, нийт 384 хэрэг, маргааныг хүлээн авч ажиллагаа хийжээ. Эдгээрийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 377 буюу 98.2 хувийг, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан 7 буюу 1.8 хувийг тус тус эзэлж байна.       

Нийт хүлээн авсан 384 хэрэг, маргаанаас 245 маргааныг шийдвэрлэж үүнээс 234 маргаан буюу 95.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж, 11 маргаан буюу 4.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна. 52 маргааныг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзан буцааж, 65 маргааны өргөдөл гаргагч өргөдлөө татан авч, 22 хэрэг, маргааны үлдэгдэлтэй байна.

             Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад байгуулсан 234 маргааны эвлэрлийн гэрээнээс 231 маргааны эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулж, 3 маргааны эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулахаас татгалзжээ. Уг 3 маргаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дахин явуулж эвлэрэл амжилттай болж шүүгчийн захримжаар баталгаажсан байна.    

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар

2023.05.30

            Эвлэрүүлэн зуучлалд шинээр ирсэн 195 маргаан, шүүхээс гэрлэлт цуцлах ажиллагааг түдгэлзүүлж ирүүлсэн 8 хэрэг, урд оны үлдэгдэл 21 маргаан, нийт 225 хэрэг, маргааныг хүлээн авч ажиллагаа хийжээ. Эдгээрийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 216 буюу 96.3 хувийг, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан 8 буюу 3.7 хувийг тус тус эзэлж байна.      

Нийт хүлээн авсан 225 хэрэг, маргаанаас 186 маргааныг шийдвэрлэж үүнээс 179 маргаан буюу 96.1 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж, 7 маргаан буюу 3.9 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна. 5 маргааныг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзан буцааж, 22 маргааны өргөдөл гаргагч өргөдлөө татан авч, 12 хэрэг, маргааны үлдэгдэлтэй байна.

             Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад байгуулсан 179 маргааны эвлэрлийн гэрээнээс 176 маргааны эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулж, 3 маргааны эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулахаас татгалзжээ. Уг 3 маргаанд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дахин явуулж эвлэрэл амжилттай болж шүүгчийн захримжаар баталгаажсан байна.            

. . .