-1

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажлын 2024 хагас жилийн мэдээ

2024-08-30 00:00:00    |   13

    Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2024 оны хагас жилийн байдлаар нийт 444 нэхэмжлэл, хэргийг хүлээн авсан байна. Үүнээс нийт 320 иргэний хэрэг шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргээс 40 хэргийг хэрэгсэхгүй болгож,  280 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Тус шүүх нь 27 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 1 буцаасан, 6 хэргийг адил шатны шүүх рүү шилжүүлж, 88 хэргийн үлдэгдэлтэй байна.

            Шийдвэрлэсэн хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:

Иргэний хуулиар-144, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар-118, Гэр бүлийн тухай хуулиар-57, хөдөлмөрийн тухай хуулиар-1 тус тус шийдвэрлэсэн байна.

            Анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 320 хэргээс 15 хэрэгт давж заалдаж гомдол гаргаж, үүнээс 2 хэрэг хэвээр батлаж, 4 хэрэгт өөрчлөлт орж, 9 хэрэг хүчингүй болсон. 5 хэрэгт хяналтын журмаар гомдол гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлснээс 1 хэргийг хэлэлцэхээс татгалзаж ирүүлсэн байна.

. . .