-1

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг иргэдэд энгийн, ойлгомжтой байдлаар сурталчлан таниулахад зориулан “дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторкийн уралдаанд 3 дугаар байр эзэллээ

2023-11-02 12:55:25    |   172

     Монгол улсад Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжсэний түүхт 10 жилийн ойн хүрээнд Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Эвлэрүүлэн  зуучлалын тухай хууль”-ийг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор эвлэрүүлэн зуучлалын эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, “дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторкийн уралдааныг улсын хэмжээнд тус тус зохион байгуулсан билээ.  

   Энэхүү уралдааны төрлүүдэд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа “Төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын механизм” сэдвээр илтгэл бичиж, мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг иргэдэд энгийн, ойлгомжтой байдлаар сурталчлан таниулахад зориулан “шторк” бэлтгэн оролцсоноос  “дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторкийн төрөлд явуулсан бүтээл нь 3 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүллээ.

Эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан М.Отгонхишиг нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

\"\" 

 

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

. . .