-1

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМИЙН БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

2023-10-30 18:20:26    |   172

         Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь бүсчилсэн сургалтанд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн А.Насандэлгэрээр ахлуулан  сургагч багш нараар Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Б.Билгүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Шүүхийн тусгай архивын Сан хөмрөгийн эрхлэгч Ч.Оюун нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
\"\" 
    Тус бүсчилсэн сургалт нь 2023 оны 10 дүгаар сарын 30-31-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай аймаг болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн нийт 45 захиргааны ажилтнууд идэвхтэй хамрагдаж байна.
\"\"
     Энэхүү сургалтаар шүүхэд шинээр нэвтрүүлж буй шүүхийн захиргааны ажилтны цахим сургалтын системийг танилцуулж, системийг ашиглахад анхаарах асуудал болон цаашид сайжруулах шаардлагын талаар мэдээлэл өгч байгаа юм. Цахим сургалтын системд шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн сургалтууд байрших бөгөөд, тухайн албан хаагч өөрийн бүртгэлээр нэвтрэн, ажлын байрандаа суралцах, мэргэших, сургалтын үр дүнг хянах боломжтой.
\"\" 

. . .