-1

Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газар эзэмших эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгох эрхтэй.

2023-06-02 15:04:27    |   144

 Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.04.27-ны өдрийн 121/ШШ2022/0022

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

    Тоймын агуулга: Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газар эзэмших эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгосныг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

   Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжаар иргэн С-ийн Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд байрлалтай 4 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

    Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан.

    Шүүхээс С-ийн эзэмшиж байсан 4 га газар нь бүхэлдээ Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул Тарагт сумын Засаг дарга нь С-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон нь хуульд нийцсэн гэж үзсэн.

   САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно.

Шийдвэрийн цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/9303?daterange=2022-01-01%20-%202023-04-21&id=1&court_cat=3&bb=1

 

. . .