-1

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав.

2024-05-03 00:00:00    |   28

Тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2023-2024 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон Арвайхээр сумын шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 18-н иргэдийн төлөөлөгчийг танхимаар оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Мөнхзул нээж үг хэлж, иргэдийн төлөөлөгч нарт цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

. . .