ХУУЛЬЧДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2023-05-10 15:12:35 | 137Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хуульчийн нэр хүндийг өндөрт өргөж, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Өвөрхангай аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Дэнзэнгийн Мөнхбаяр, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Дүгэрсүрэнгийн Мөнхцэцэг, МӨХ-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын гишүүн Хархорин суман дахь өмгөөлөгч ДашОнолтын Дашцэрэн нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.
. . .