ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2023” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО
2023-05-02 15:35:25 | 112Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 сарын 1-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр буюу хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэх өдөр болгон зохион байгуулж дараах үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар бусад хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 4-р сургууль, Тэмүүлэл-Эрдэм ЕБС-н 11 дүгээр ангийн сурагчдыг хамруулан \"Нууцтай байх эрх\" сэдэвт сургалтыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв нар зохион байгуулж сургалтанд 113 хүүхэд хамрагджээ.
Иргэдэд зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг Өвөрхангай аймгийн БОЭТ, хүнс бараан зах, Арвайхээр сумын 4 дүгээр сургууль, Тэмүүлэл-Эрдэм ЕБ сургууль дээр зохион байгуулж иргэдэд хүний эрхийн, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч ажиллаа.