-1

Шүүхэд иргэд яаж нэхэмжлэл гаргах, түүний бүрдүүлбэр, нэхэмжлэл бичих загвар ямар байх вэ?

2020-04-21 09:55:43    |   40

Төв аймгийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг \"Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан болон тухайн үед нэхэмжлэл хүлээн авч байгаа шүүгчийн туслах \"Шүүхийн мэдээлэл лавлагааны алба\"-ны өрөөнд ажлын цагаар хүлээж авна. Нэхэмжлэлийг хүлээж авахдаа түүний бүрдүүлбэр бүрэн эсэх, загвар стандарт нийцэж байгааг хянан үзэж авна.

Нэхэмжлэл гэж юу вэ?

Нэхэмжлэл гэдэг нь аль нэг байгууллага иргэдээс өөрийн зарчигдсөн эрхээ хэмгаалуулахаар шүүхэд хандаж бичгээр гаргасан гомдол /хүсэлт/-ийг хэлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл нь заавал бичгийн хэлбэртэй байна. Нэхэмжлэлд нэхэмжлэгч, эсхүл түүнийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлд дараахь зүйлийг заавал тусгасан байна.

  1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
  2. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, харилцах утасны дугаар, хэрэв нэхэмжлэгч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  3. Хариуцагчын овог, эцгийн нэр, өөрийнх нь нэр, хаяг, /оршин суугаа, ажлын газрын/ хэрэв хариуцагч нь албан байгууллага буюу хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар
  4. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтууд, нэхэмжлэлийн үнийн дүн
  5. Нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтууд, тэдгээрийн жагсаалт
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нэхэмжлэлд заавал хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлүүлэхийг хүсвэл энэ тухай бичгээр гаргасан хүсэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргана.

Нэг нэхэмжлэлд хэд хэдэн хариуцагчтай бол нэхэмжлэлийг хариуцагчийн тооогоор гаргаж шүүхэд ирүүлнэ.

Нэхэмжлэл бичих загвар

Нэхэмжлэлийг бичихдээ хэрэгт үдэгдэх зайг үлдээж цаасны урд талаас 3 см-ийн хойноос бичнэ.


. . .