-1

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, доктор Д.Зүмбэрэллхам, гишүүн А.Насандэлгэр нар 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

2022-04-16 16:18:42    |   34

ШЕЗ-ийн дарга, гишүүд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого чиглэл, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд өөрчлөн байгуулагдаж, Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш дөрвөн сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажил, батлагдсан дүрэм, журмын талаарх танилцуулга, мэдээлэл хийж, шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулж, ярилцлаа. Мөн Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа тухайн шүүхийн талаарх танилцуулга болон анхан, давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах ажлын мэдээлэл, шүүхийн тамгын газрын дарга Д.Мөнхбаяр тамгын газрын танилцуулга, 2021 он болон 2022 оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудын талаар танилцуулав.
Үүний дараа Өвөрхангай аймгийн хуулийн байгууллагын удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж, Монгол улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн талаар танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, аймгийн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар оролцогч байгууллагуудаас мэдээлэл авч, харилцан санал солилцон ярилцаж, хуулийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Уулзалтын дараа Өвөрхангай аймгийн шүүхийн ажил байдалтай танилцаж, шүүхийн байрны орчин нөхцөл, шүүх хуралдааны танхим, шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, техник хангамжийн байдалтай танилцаж сайшаан дүгнэв.
\"\"
\"\"
\"\"
\"\"    

. . .