-1

Ерөнхий шүүгч нарт шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр шүүхийн тамга, тэмдгийг нийт хамт олны өмнө гардуулан өгч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

2021-03-09 11:35:17    |   37

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг баталж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан билээ.

 

Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж  хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталж, Шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.8-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон Ерөнхий шүүгч нарт шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбаяр шүүхийн тамга, тэмдгийг нийт хамт олны өмнө гардуулан өгч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Н.Энхмаа,

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Сугар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Отгонжаргал,

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Мөнхтуяа нар тус тус сонгогдож тамга, тэмдгээ хүлээн авлаа.

 

Ерөнхий шүүгч нарт ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.


 \"\" \"\" 

 


 \"\" \"\" 

. . .