-1

МЭДЭГДЭЛ

2020-11-11 12:41:12    |   36

Шинэ короновирус /COVID-19/-ын халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, уг өвчний халдвараас урьчдилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах мэдэгдлийг гаргаж байна. Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 12 тоот тогтоол, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн 01/1163 тоот албан бичгээр Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд 2020 оны 11 дугаар сарын 11-ны өдрөөс 2020 оны 11 дугаар сарын 13-ны өдрийг дуустал /3 хоног/ хугацаанд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, хэргийн материал танилцуулах ажиллагааг мөн хугацаанд хойшлуулах, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрүүд гаргасныг үүгээр мэдэгдэж байна. Иймд үйлчлүүлэгч иргэд та бүхэн нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлэх, хүсэлт, гомдол, тайлбараа цахим шуудангаар \'\'uvurkhangai_tg@shuukh.mn\'\' хүргүүлэх, хэргийн талаарх мэдээллээ шүүгчийн туслахаас утсаар мэдээлэл авах, эсхүл мэдээлэл лавлагааны 70322788, Тамгын газрын 70322447, факс:70322448, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 99970185, факс:70322707, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн факс:70322547, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 70322708, эвлэрүүлэн зуучлалын 70323808 дугаарын утаснаас авах, Мөн шүүхэд гаргах нэхэмжлэлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалт болон бусад мэдээллийг www.court.ov.gov.mn цахим хуудаснаас авна уу. СОVID-19 хэмээх энэ аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс шүүхийн байгууллагаас гаргасан дээрх шийдвэрт хүндэтгэлтэй хандахыг хүсье.

\"\"

\"\"


 \"\"   

. . .