Cургалт зохион байгуулав.
2025-01-17 00:00:00 | 36Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас “Отгонтэнгэр” их сургуулийн цахим ангийн оюутнуудад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулга хийж, сургалт зохион байгуулав.
“Отгонтэнгэр” их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцдаг, төгсөх ангийн 12 оюутанд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, ач холбогдол, давуу тал, эвлэрүүлэн зуучлалд яаж хандах, уг ажиллагаагаар ямар хэрэг, маргааныг ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэдэг болох, эвлэрлийн гэрээ боловсруулах, эвлэрлийн гэрээ боловсруулахад анхаарах зүйл зэрэг асуудлаар сургалт зохион байгуулан нээлттэй ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэ үеэр оюутнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэг, маргааны хавтаст материал бүрдүүлэх даалгаварт нь дэмжлэг үзүүлж, эрх зүйн тохиолдлоор бодлого зохиож түүн дээр ажиллуулан эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа мэргэжлийн байгууллага дээр хэрхэн явагддаг талаар танилцуулав.
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар