Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20-н жилийн ойн ажлын хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарлаж аваргуудаа шалгарууллаа.
2024-12-17 00:00:00 | 50Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20-н жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шүүх, олон нийтийн харилцааг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийн дээшлүүлэх зорилгоор тус аймгийн иргэд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж аваргуудаа шалгарууллаа.
-Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Захиргааны хэргийн шүүхийн талаар миний ойлголт гэсэн сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан дүнг танилцуулж, шагналыг гардууллаа.
Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 11д ангийн сурагч Л.Алтанхундага
Дэд байранд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 11-3 бүлгийн суралцагч Э.Мандахбаатар
Гутгаар байранд Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр
Шагналт байранд:
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Г.Хорол-Эрдэнэ,
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Жаргалмаа
- Өвөрхангай аймгийн иргэн Э.Мөнхзул нар тус тус шалгарлаа.
Та бүхний ажил амьдрал, хичээл сурлагад өндөр амжилт хүсье.