-1

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20-н жилийн ойд зориулсан тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

2024-12-16 00:00:00    |   47

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20-н жилийн ойд зориулсан холимог волейбол, дартсын 2 төрөлт тэмцээнийг 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд Өвөрхангай аймгийн төрийн захиргааны болон хууль, шүүхийн 11 байгууллагын баг, тамирчид өрсөлдөн шилдгүүдээ шалгарууллаа.

Холимог волейболын төрөлд

-Тэргүүн байранд “Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв”-ийн баг

-Дэд байранд “Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 1 дүгээр баг

-Гутгаар байранд “Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2 дугаар баг

Дартсын эрэгтэй ганцаарчилсан ангиллын төрөлд

-Тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын тамирчин Х.Батпүрэв

-Дэд байранд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын тамирчин Р.Отгонбаатар

-Гутгаар байранд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын тамирчин М.Отгонхишиг

Дартсын эмэгтэй ганцаарчилсан ангиллын төрөлд

-Тэргүүн байранд Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын тамирчин Ч.Төвхөнбаяр

-Дэд байранд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын тамирчин З.Гандулам

-Гутгаар байранд Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн тамирчин Н.Цэрэнхорлоо нар тус тус шалгарав.

Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдадаа ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье.

 

 

 

 

. . .
Цаг үеийн мэдээ