СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА:
2024-11-11 00:00:00 | 26Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумдын иргэд, төрийн албан хаагч нарт шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
Сургалтаар: Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж: Өвөрхангай аймгийн эрүү, иргэн, зөрчлийн хэрэг маргааны шийдвэрлэлтийн талаарх товч мэдээлэл, Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг: Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэлтийн талаарх товч тайлан
Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, онцлог, давуу тал
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Мөнхзул: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд сонгох, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэж ажиллалаа.