-1

Архивын үйлчилгээ үзүүлэх

2024-09-03 00:00:00    |   24

 

Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төрийн болон албаны нууц, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно:

  • Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг;
  • Байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/;
  • Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт.

Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "хуулбар үнэн" тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч “ХУУЛБАРЛАВ” /маягт19/ тэмдэг дарж, гарын үсэг зурна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн эх баримт, баримт бичгийг холбогдох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр буцаан олгохдоо нотариатаар батлуулсан хувийг гаргуулан авч хэрэгт хавсаргаж, хэргийн ард зохих тэмдэглэгээг хийнэ.

Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас”  маягт 18/ бөглүүлж, хуулбарыг олгоно.

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтад үзлэг, тэмдэглэл хийх, хуулбарлах зөвшөөрлийг тусгай архивын дарга, тамгын газрын дарга нар олгоно

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно:

  • Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах;
  • Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж
    авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх;
  • Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах.

- Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй. 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд, байгууллагад архивын баримтын үйлчилгээ үзүүлэхэд Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын зардалд зарцуулна.

ШҮҮХИЙН АРХИВААС ТОДОРХОЙЛОЛТ, ХУУЛБАР АВАХ, БАРИМТ
АШИГЛАХ ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ

Баримт бичгийн лавлагаа /ял шийтгэлгүй тухай, гүйцэтгэх хуудас бичигдээгүй тухай,
давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаагүй тухай/ лавлагаа хуулбар олгоно уу. /аль нь
болохыг доогуур зур/

.......................................  шүүхийн 20.......... оны ... -р сарын ... -ны өдрийн ... -р шийдвэр,
захирамж, тогтоол, шийтгэвэр -тэй иргэний, захиргааны хэргийн баримттай /аль нь болохыг
зурах/ танилцах.хуулбар авах, ашиглах зөвшөөрөл олгоно уу.

 

..................................... аймаг/хот

................... тоотод

хороо ...........  -р   хороолол

оршин суух ........................................................................................... /нэр/

Гарынүсэг................................ /........................... /

20 ... оны ... -р сарын ... -ны өдөр

. . .