-1

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2024 оны хагас жилийн мэдээ

2024-08-30 00:00:00    |   88

Эвлэрүүлэн зуучлалд шинээр хүлээн авсан 162 маргаан, шүүхээс гэрлэлт цуцлах ажиллагааг түдгэлзүүлж ирүүлсэн 12 хэрэг, урд оны үлдэгдэл 12 хэрэг, маргаан, нийт 186 хэрэг, маргааныг хүлээн авчээ.  

Эдгээрийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан 171 буюу 91.9 хувийг, гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан 15 буюу 8.1 хувийг тус тус эзэлж байна.  

Нийт хүлээн авсан 186 хэрэг, маргаанаас 134 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ.  

Үүнээс 124 хэрэг, маргаан буюу 92.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болж, 10 хэрэг, маргаан буюу 7.5 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.  

21 хэрэг, маргааныг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзан буцааж, 19 хэрэг, маргааны өргөдөл гарагч өргөдлөө татан авч, 12 хэрэг, маргааны үлдэгдэлтэй ажиллаж байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон 124 хэрэг, маргааны 121 буюу 97.6 хувь нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан, 3 буюу 2.4 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан байв.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон 124 хэрэг маргааны эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулжээ. 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдсэн хэргээс бусад хэрэгтэй Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэгдсэн хэргийг харьцуулахад шүүхийн ачааллыг 65 орчим хувиар бууруулжээ.

. . .