-1

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2024-08-30 00:00:00    |   84

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны эхний хагас жилийн байдлаар 26 нэхэмжлэл, хэргийг шинээр хүлээн авч, 23 нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, өмнөх оны үлдэгдэлтэй хамт нийт  24 захиргааны хэргээс 22 хэргийг шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ижил хувь хэмжээтэй байна.

Нийт шийдвэрлэсэн 22 захиргааны хэргийг төрлөөр авч нь үзвэл, иргэний бүртгэлтэй холбоотой 1, төрийн хяналт, шалгалттай холбоотой 21 маргааныг шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт шийдвэрлэсэн 22 захиргааны хэргээс 15 хэргийг хялбаршуулсан журмаар, 7 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 22 удаа хариуцагчаар оролцсон байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны эхний хагас жилийн байдлаар хэргийн оролцогчоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70200 төгрөгийг улсын орлого болгожээ.

 

 

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

. . .
Цаг үеийн мэдээ