“АХА” тэмцээн зохион явууллаа
2024-03-20 00:00:00 | 264Өвөрхангай аймаг дахь шүүхийн 2024 оны үйл ажиллгааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Мартын 8”-ны баярыг тохиолдуулан 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн шүүхийн хамт олны дунд түгээмэл хэрэглэгдэх хуулиуд болон танин мэдэхүйн асуултаар “АХА” хөгжөөнт, цэнгээнт тэмцээн зохион явууллаа. Тэмцээнд тус шүүхийн шүүгч, ажилтнууд идэвхитэй оролцож “тэргүүн” байрыг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа, “дэд” байрыг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Юмжирдулам, “гутгаар” байрыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр нар эзэллээ.
. . .